Би Японд химийн чиглэлээр сурч төгссөн. Анх судлаач болох сонирхолтой байсан ч судлаачаар олон жил ажиллаж, амьдрах нь миний хийх зүйл биш юм шиг санагдаж байсан учраас мэргэжлээ солихоор шийдэж байсан.
Их сургуулиа төгсөхөөсөө өмнө Японд байхдаа Шагай ахын подкастыг сонсоод энэ салбар луу хурдан хөрвөж чадах юм байна гэдгийг мэдчихсэн байсан болохоор төгсөөд Монголд ирээд шууд эргэлзэлгүй 2023 оны намар Pinecone-д элссэн. Түүнээс 6 сарын дараа 2024 оны 4 сард компаниуд руу CV-гээ явуулаад Mobicom, TechPack болон Unitel-ээс ажлын санал аваад Unitel-д орсон. Software Engineer байхын сул тал гэвэл хийж байгаа ажилдаа дурлаад удаан суучихаар хэдэн цаг өнгөрснийг мэдэхгүй нуруу өвдөх хандлагатай байдаг. Бусдаар бол бүх юм гоё шүү.
Надад энэ хүртэл ирэхэд Pinecone-ооc хамгийн их нөлөөлсөн зүйл бол ойлгоогүй бүх зүйлээ асууж сургадаг соёл нь байсан. Ажлын ярилцлаган дээрээ ч мэдэхгүй технологиудаа арай сураагүй байгаа гэхдээ сурна гэдгээ өөртөө итгэлтэйгээр илэрхийлсэн. Pinecone-д технологийг цэгцтэй зөв эзэмших аргыг сайн заадаг учраас төгссөний дараа өөр шинэ технологи гараад ирвэл өөрөө сураад ашиглаад явах бүрэн боломжтой болдог.
Тийм болохоор олон технологийг эзэмших нь чухал биш олон технологи эзэмшиж чадах юм байна гэсэн итгэлтэй байх нь чухал. Угаасаа чадахгүй биш хийж үзээгүй, мэдэхгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сүүлд нь гэж хэлэхэд суусан цэцнээс явсан тэнэг нь дээр гэдэг шиг эхлэнэ гэдэг нь үр дүнгийн 50% учраас эргэлзэлгүй шууд сурч эхлэх хэрэгтэй гэж бодож байна.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?