Д.Бат-Очир

Д.Бат-Очир

Д.Бат-Очир

Компани:

Компани:

Erxes

Erxes

Албан тушаал:

Албан тушаал:

Developer

Developer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2024

2024

Purple Flower
Purple Flower

"Анх би компьютераа ч асааж чадахгүй байж Software Engineer болж чадах уу? гэж эргэлзэж байсан"

"Анх би компьютераа ч асааж чадахгүй байж Software Engineer болж чадах уу? гэж эргэлзэж байсан"

Нэг өдөр би Facebook ухаж байгаад санамсаргүй Inspect хэмээх зүйлийг олж мэдсэн. Анх удаа код харж байсан тэр мөчид надад их сонирхолтой санагдаад, цаашаа илүү судлаад Software Engineer болохоор шийдсэн.

Манай найз Pinecone Academy-д сурдаг байсан болохоор надад энэ сургалтыг судлаад үз гэж зөвлөсөн. Тэгээд судлаад үзэхэд таалагдаад цаашаа сурч байсан даа. 

Анх Pinecone-д суралцаж эхлэхдээ би өмнө зөвхөн Windows компьютертэй ажиллаж байсан болохоор анхны хичээл дээрээ iMac-аа яаж асаахаа мэдэхгүй байсан. Тэр үедээ "Би компьютераа ч асааж чадахгүй байж Software Engineer болж чадах уу?" гэж эргэлзэж байсан ч одоо харин би чадсан байна гэж бодохоор их сэтгэл хангалуун байдаг шүү.

Би 2024 оны 4 сард Pinecone Academy-ийг төгсөөд 8 сараас ажиллаж эхэлсэн. Ажилд орохдоо том шалгалт өгч байгаагүй ч ярилцлагад ороход Pinecone-ийн төгсөгч гэдэг нь надад том давуу тал болж өгсөн гэж боддог. 

Миний чадвар мэргэжлээрээ 2-3 жил ажиллачихсан хүмүүстэй харьцуулахад дутуу байсан ч гэсэн суурь сайтай, гологдохооргүй байсан. Pinecone-д сурч байхдаа бодит төслүүд дээр ажиллаж үзсэн учир дажгүй туршлага хуримтлуулсан. Pinecone-д суралцсанаар богино хугацаанд, хамгийн сүүлийн үеийн технологиудыг судалж, их сургуульд 4 жил суралгүй цаг хугацаа хожсон гэж боддог.

Саяхан би уул уурхайн өдөрлөгийн танилцуулга веб болон эвентийн тавилгын түрээсийн вебийг хамтран хийсэн. Цаашдаа мэргэжлээрээ Монголд хиймэл оюун ухааны салбарт хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Ажил, хичээлээс гадуур бол би усанд сэлэх дуртай. Гэхдээ ажил маань өөрөө хобби шиг болсон болохоор тусдаа хобби гээд байх зүйлгүй. Хааяа ууланд алхаж тайвшрах дуртай.

Pinecone-д сурахад багш нар маань хичээлээ зөв дарааллаар, ойлгомжтой заадаг байсан болохоор ойлгоход хүндрэлтэй байгаагүй. Мөн Pinecone-ийн хүүхдүүд бүгд л сурах эрмэлзэлтэй байдаг тул ангиараа хичээлээ хийх нь урамтай байдаг байсан.

Их сургуулиудад ихэвчлэн хуучирсан хөтөлбөрөөр заадаг байхад Pinecone-д яг сүүлийн үеийн технологиудыг заадаг байсан. Багш нар маань "Өөрөө зориглоод хичээвэл хэн ч суралцаж чадна" гэдгийг надад хамгийн ихээр ойлгуулсан даа.

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?