Би 10 жилдээ боксын тамирчин болоод, цаашдаа тамирчнаараа явъя гэж бодож байгаад их сургуульд орохоор болох үед software engineer мэргэжлийг сонгож байсан. Тэгээд 2-р курст сурч байх үед манай ээж хүнд өвдөж, гадагшаа явж эмчлүүлэхээр болсон учраас манай гэр бүлд жоохон санхүүгийн асуудал үүссэн. Ингээд яах ч аргагүй би сургуулиасаа жилийн чөлөө аваад, ажил хийхээс өөр сонголтгүй болсон юм. Тухайн үед технологийн салбартаа ажиллая гэсэн чинь амжилттай болоогүй. Тэгээд ажил хайж байх үед нэг газар манайд дизайнерын орон тоо байна. “Чи дизайн чадах уу?” гэж асуухаар нь тэр үед угаасаа надад өөр ямар ч сонголт байгаагүй учраас дизайнераар ороод 4 жил ажилласан даа.
Ажиллаж байх хугацаанд надад мэдээлэл технологийн чиглэлээрээ явна даа гэсэн бодол маань байсаар л байсан. Үе үе код бичих гэж оролддог, Youtube-ээс код бичих видеонууд үздэг байсан. Дахиад их сургуульд software engineer-ээр суръя гэхээр сурах гээд байгаа гол зүйл дээрээ төвлөрдөггүй, өөр янз бүрийн хичээлүүд авч үзэх шаардлагатай байдаг учраас цаг хугацаагаа тэгэж зарцуулна гэхээр төвөгтэй санагдаж байсан л даа. Тэр үед Pinecone Academy-ийг судлаад, боломж гарвал сурна даа гэж бодож явж байгаад 1 жил шахуу мөнгөө хуримтлуулж аваад 2022 оны намар элсээд, 2023 оны зун нь төгсөөд шууд ажилд орж байсан. Одоо Cody буюу Shoppy-г бүтээсэн компанид ажиллаж байгаа. Software Engineer-ийн хувьд гэвэл хэдий чинээ ур чадвартай байна, тэр хэмжээгээрээ цалин хүссэнээрээ өндөр өсөх боломжтой болохоор маш их боломжууд гарч ирдэг санагддаг.
Хэрвээ та одоо Software Engineer болохоор зорьж байгаа бол холын зорилго биш ойрын зорилт тавьж яг өнөөдөр юу сурмаар байгаа, юу чадмаар байна гэдэг дээрээ төвлөрөх хэрэгтэй гэж бодож байна. Бас маш их сониуч байх хэрэгтэй. “Яагаад?” гэдэг асуултыг айхгүйгээр тавиарай. Миний хувьд энэ хүртэл ирэхэд надад хамгийн их нөлөөлсөн зүйл Pinecone-ийн орчин, хүрээлэл маань байсан. Тийм болохоор энд байгаа багш нарынхаа тархийг гашилтал асуулт асуух хэрэгтэй гэж хэлмээр байна.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?