О.Золбоо

О.Золбоо

О.Золбоо

Компани:

Компани:

Pinecone

Pinecone

Албан тушаал:

Албан тушаал:

Developer

Developer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2021

2021

Purple Flower
Purple Flower

"Эндээс 15 цагийн зөрүүтэй Америкийн Rendered AI компанид зайнаас ажилласан"

"Эндээс 15 цагийн зөрүүтэй Америкийн Rendered AI компанид зайнаас ажилласан"

10 жилдээ бараг найз нөхөдгүй, ангийн чимээгүй нөхөр байдаг даа, би яг л тийм хүүхэд байлаа. Компьютер, гар утасны тоглоом тоглох их дуртай байсан болохоор ч тэр үү, анх академи дээр ирж уулзаад тоглоом яаж бүтдэг, facebook, instagram-ийн хойно ийм хүмүүс байдаг юм байна гэсэн ойлголттой болоод сонирхолтой санагдаад элсэж орж байсан. Төгсөх үе ч дөхөөд мэргэжлээ бодож эхлэсэн байсан учраас код бичиж сурах үед технологийн салбар над шиг даруухан хүнд яг тохирно гэж төсөөлсөн юм.

Өдөр ирээд хичээлдээ ороод, тэрнээс хойш орой 9, 10 цаг хүртэл суучихдаг байсан. Сурч байгаа шинэ технологи бүрийг үе давдаг тоглоом шиг төсөөлөөд, тоглоомны үе бүрээ даваад байхаар хугацаа ч гялс өнгөрчихдөг байсан. Зарим үе нь амархан, заримдаа хэцүү. Тэр бүртээ багш нараасаа уйгагүй асуудаг байсан. Багш нар маань хэзээ ч олон асуулт асуулаа гэдэггүй, харин ч сайн ойлгох хэрэгтэй гэдэг байсан болохоор айх айдасгүй, дотно ах эгчээсээ юм сурч байгаа юм шиг байсан.

Төгсөөд ажилд орлоо. Ком-нийхоо хойно суугаад л, хүн амьтантай ярих шаардлагагүй амар гээд байсан чинь бараг хамгийн их ярьдаг ажил гэж ёстой төсөөлөөгүй. Багийн ажиллагаа гэдэг технологийн салбарт хамгийн чухал болохоор хамт олонтойгоо ойлголцох маш хэрэгтэй байсан.

Ингээд хэсэг ажиллаж байгаад Америкийн хиймэл оюуны Rendered AI компанид зайнаас ажилласан. Эндээс 15 цагийн зөрүүтэй байсан учир 7 хоногт 2 удаа өглөө эсвэл оройн цагаар хуралдаа ордог. Бусад үед нь кодоо бичнэ. Англи хэлдээ сайн байгаагүй болохоор хурал дээр ярих бүх юмаа өөрөө орчуулж бэлдэж байгаад хуралдаа ордог байсан. Дүрэм мэдэхгүй, цэвэрхэн ярьдаггүй ч гэсэн хийсэн ажлаа тайлбарлаад болоод байдаг байсан.

Rendered AI дээр дааж авсан ажил маань гэвэл ямар ч цаг үед алдаагүй ажилладаг системийг хөгжүүлэх ажлыг хариуцаж хийсэн. Систем маань амжилттай болсноор дараагийн шатны санхүүжилтүүдээ татахад бэлэн болж амжилттай хөрөнгө босгож чадсан.

Хэрвээ та Pinecone-д сурахаар төлөвлөж байгаа бол энэ хугацаандаа өөрийгөө 100% зориулаарай гэж зөвлөмөөр байна. Тоглоомныхоо үеүүдийг даваад байвал технологийн салбарт олон боломжууд байдаг шүү. Дэлхийд үнэлэгдэх инженер болоход нь амжилт хүсье.

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?