Pinecone-д сурч байхад манай баг АНУ-ын Florida мужийн машин дээр хуулга наах үйлчилгээ үзүүлдэг компанийн төслийг авч ажилласан. Хэрэглэгч өөрийн хүссэн загвараа туршиж, үүнийгээ 3D-ээр буюу бодитоор харж болдог апп хийж байсан юм. Энэ төсөл маань шилдэг төсөл болж шалгараад олон арга хэмжээнүүд дээр төслөө танилцуулсан. Төслөө хийж байх үед заримдаа хэцүү зүйл гараад чадахгүй юм биш үү дээ гэж сэтгэлээр унах үед багш нар маань зөвлөөд, ард зогсож байсан болохоор сэтгэлд маш дэмтэй байсан.
UX Designer болохоос өмнө гэвэл манай гэр бүлийнхэн төмөр замд ажилладаг болохоор чи авто замын инженер болоод төмөр замд ажилд орчих гээд Хятадад сурах гээд явж байсан. Тэгээд Ковидоос болоод Монголд буцаад ирчихсэн. Тэр үед одоо би юу хийнэ ээ, диплом ч үгүй яана аа гээд маш их сэтгэлээр унадаг байсан.
Тэр үеэс хойш өөрийнхөө хүсээд байгаа зүйлийг олохгүй 2 жил явж байгаад Том багшийн UX дизайны талаарх эвент дээр суугаад надад тохирох юм шиг санагдаад Pinecone-д туршилтын ангид суугаад үндсэн ангидаа орж байсан. Одоо харин эргээд харахад ковид гарсан нь надад өөрийнхөө дуртай зүйлийг олох боломжийг өгсөн юм шиг санагддаг.
UX Design гэхээр ганцхан зүйл хийдэг мэргэжил биш. Жишээ нь эрүүл мэндийн салбарын төсөл орж ирлээ гэхэд төслөө бүтээхийн тулд тэр салбарыг илүү гүн ойлгох хэрэгтэй болно. Тэгэхээр ганцхан зүйл хийгээд байгаа биш ажиллаж байгаа төсөл бүртээ өөр өөр салбаруудаас туршлага хуримтлуулж олон салбарт ажиллах нь маш сонирхолтой байдаг.
Би анх tech салбарын талаар юу ч мэдэхгүй учраас сурч чадах болов уу гэдэг дээр аягүй их айдаг байсан. Харин төгссөний дараа энэ эргэлзээ алга болсон. Технологийн салбар өөрөө ер нь хүн өсч дэвшихийг маш их чухалчилж дэмждэг учраас маш их зүйл сурдаг. Цалингийн тухайд гэвэл хэдэн удаа нэмүүлчихсэн. Цаашид ч нэмэгдэнэ гэж харж байгаа.
Суралцах эсэх дээр хүмүүс над шиг олон зүйл дээр эргэлзэж байгаа байх аа. Бүх хүмүүс өөрсдийнхөө сонирхлыг мэдчихсэн төрдөггүй болохоор хүссэн зүйлээ оролдож үзээд туршилтын ангид ч юм уу сууж үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?