Э.Отгончимэг

Э.Отгончимэг

Э.Отгончимэг

Компани:

Компани:

Skytel

Skytel

Албан тушаал:

Албан тушаал:

Developer

Developer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2023

2023

Yellow Flower
Yellow Flower

"Эмэгтэй хүнд Software Engineer тохирохгүй гэж хүмүүс боддог ч яг код бичих үед ямар ч ялгаагүй"

"Эмэгтэй хүнд Software Engineer тохирохгүй гэж хүмүүс боддог ч яг код бичих үед ямар ч ялгаагүй"

Хүмүүс код бичихээр чихэвч зүүгээд л, ком дээр суугаад ерөөсөө хүнтэй ярьдаггүй гэж ойлгоод байдаг. Яг үнэндээ багийн ажиллагаа ихтэй, хоорондоо маш их ярилцдаг мэргэжил болохоор илүү нээлттэй болоход тусалдаг юм шиг санагддаг шүү.

Анх код бичнэ гэхээр робот л хийх юм байх гэж ойлгодог байсан. 10 жилээ төгсөөд их сургуульд сурах эсэхдээ эргэлзээд байж байхад Pinecone-г олж мэдээд туршилтын ангид суугаад код бичнэ гэдэг нь робот хийхээс өөр гэдгийг мэдсэн. Тэгээд код бичих надад таалагдаад цаашаа сурахыг хүссэн дээ.

Software Engineer байхын хамгийн гоё зүйл нь миний хийсэн юмыг хүмүүс ашиглахыг харж, нэг ч гэсэн асуудлыг нь шийдсэн гэдгээ мэдрэх үе. Энэ мэргэжил хүнд хэрэгтэй зүйл бүтээхийг хүсдэг, бүтээлч сэтгэлгээтэй байхыг хүсдэг хүмүүст хамгийн тохирсон мэргэжил гэж би боддог. Ажиллах орчны хувьд цагт баригдахгүй, цагийн уян хатан нөхцөлтэйгөөс гадна диплом шаардахгүй, ур чадвар дээр суурилж ажилд авдаг. Мэдээж цалингийн хувьд дундаж цалингаас хамаагүй илүү. Ур чадвараа дагаад цалин үргэлж өсөх боломжтой. Ажиллаж байх хугацаанд хэцүү юм гардаг ч гэсэн өөрөө хайж судлаад сурчихсан байхад ажил дээр гараад тэр чадвараа ашиглаад даваад гарч чадна гэж бодож байна.

Эмэгтэй хүнд Software Engineer тохирохгүй гэж хүмүүс боддог ч яг код бичих үед ямар ч ялгаагүй. Харин ч эмэгтэй хүн код бичихдээ эмх цэгцтэй бичдэг давуу талтай байдаг учраас би эмэгтэй хүн болохоор надад тохирохгүй гээд битгий хойш суугаарай гэж хэлмээр байна.

Pinecone-д сурахад практик дээр суурилдаг ч гэсэн багшийн заасан юмыг үзчихээд л хаялгүй өөрөө цаашаа судлаад, оролдож үзэж байх хэрэгтэй. Миний хувьд багшийн заасан юмыг үзчихээд л хаячихдаг байсан. Яваандаа хичээлүүд хүндрээд ирэхээр ойлгохгүй зүйл их гарч ирээд гэрийнхэндээ энд сурна гээд сургалтын төлбөрөө өгчихсөн байхад ажилд орохгүй байх вий дээ гэсэн айдас төрж эхэлсэн. Тэгээд өөрөө судлаад хийдэг болоход хамаагүй сайжирч байсан. Бас LEAP хөтөлбөрт өөр өөр насны, олон төрлийн хүмүүс байдаг учраас ур чадвараас гадна маш гоё хамт олонтой болж, тэднээс туршлага хуримтлуулж байсан нь үнэхээр үр дүнтэй байсан шүү.

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?