Оюутан болоод ШУТИС-д анх Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр суралцдаг байсан боловч тухайн үед маркетинг борлуулалтын салбарт сонирхолтой учраас тэр чиглэлээрээ ажилладаг байсан.
Би Pinecone-д сурж эхлэхээсээ өмнө Оюу Толгойн төсөл дээр барилгын ажил хийдэг байсан. Тухайн үед 14 хоногоор урагшаа яваад, ирээд 14 хонодог байсан учраас ингэж явах нь гэр бүлтэй хүний хувьд гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чадахгүй хэцүү байдаг юм байна лээ. Ер нь л залуухан байгаа дээрээ өөр зүйл сурч өөрийгөө хөгжүүлье бас гэр бүлтэйгээ ойрхон байя гэж шийдээд эхнэртэйгээ ярилцаад технологийн чиглэлээр суралцахаар анх LEAP хөтөлбөрт 2023 оны 10 сард элсэж ороод 6 сарын дараа гэхэд Teso компанид Software Engineer-ээр ажилд орсон байна.
Анх LEAP хөтөлбөрт орохоос өмнө код бичих гэж юу байдгийг ч мэдэхгүй хав харанхуй, ямар ч ойлголтгүй байсан учраас “Би чадах болов уу?” гэх айдастай байсан. Тэгээд анх туршилтын ангид сууж эхнээс нь цэгцтэй заалгуулахад “Аан болох юм байна” гэсэн итгэл төрөөд шууд үндсэн ангидаа орж байсан. Мөн энэ хүртэл явахад багш нарын туслалцаа болон Pinecone-н бүрдүүлдэг хамт олны уур амьсгал хамгийн ихээр нөлөөлсөн.
Одоо харин шинэ ажилдаа ороод дуртай зүйлээ хийхийн хажуугаар гэр бүлдээ цаг гаргаад үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Технологийн салбар маш том цар хүрээтэй болохоор тасралтгүй суралцаж байдаг мөн цалин авахаас илүүтэйгээр дуртай зүйлээ олоод хийж байгаа нь өөрөө хамгийн гоё мэдрэмж байдаг учраас энэ мэргэжлээрээ цаашдаа илүү хөгжөөд явна гэсэн зорилготой байна.
Суралцах хугацаанд манай гэр бүлийнхэн намайг их дэмждэг байсан. Тэр дундаа эхнэр маань тэр тусмаа үнэхээр их дэмжиж байнга л “чи чадна aа” гэж хэлдэг байсан. Үргэлж дэргэд минь байсаар ирсэнд үнэхээр их баярлалаа. Мөн надад зааж сургасан Жавхаа багш, Амгаа багш болон ангийнхандаа, Pinecone-н хамт олонд үнэхээр их баярласнаа илэрхийлье, хайртай шүү бүгдэд нь!
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?