Мэргэжлээ сонгохдоо анхнаасаа өөрийнхөө яг юунд дуртай гэдгээ мэдэхгүй гэрийнхнийхээ зөвлөснөөр ШУТИС-д Цахилгааны инженер мэргэжлээр сурч төгссөн. Сурч байх хугацаандаа ер нь энэ нэг л надад тохирохгүй мэргэжил юм байна гэдгийг аль хэдийнээ ойлгосон байсан.
Тэгээд хамгийн анх найз маань надад UX Designer мэргэжлийг санал болгоод “Яг чамд тохирох мэргэжил юм шиг санагдаад байна, LEAP хөтөлбөр элсэлт авч байгаа юм байна, туршилтын ангид нь яваад үзвэл яасан юм бэ?” гэсэн. Тэгээд туршилтын ангид суралцаад, цаашаа үндсэн ангидаа орж байсан.
Мэдээж эхэндээ надад “мөнгөө хий дэмий зарлага болгочих вий, төгсөөд ажилд орж чадахгүй байх вий дээ” гээд маш олон эргэлзээ байсан. Энэ эргэлзээг өөрөө туулж үзэж байж л тайлдаг юм байна лээ. 6 сард төгсөөд нэг хэсэг freelancer буюу хувиараа ажлууд авч хийж байгаад 9 сард 3 компаниас санал ирэх үед тэр айдас маань алга болсон. Би одоо TechPack (MCS Software Group) -т UX Designer-аар ажиллаж байгаа. Манай компани хувь хүн өөрөө хичээх юм бол хөгжиж дэвших боломжийг олгож өгдөг нь надад маш их таалагддаг.
Pinecone-оос хамгийн их ойлгосон зүйл бол UX дизайн гэдэг зүгээр ч нэг зурчихдаг зүйл биш юм байна, цаана нь асар их тархи толгойгоо ажиллуулж, хэрэглэгч нарыг ойлгох гэж хичээж, хүний зан авирыг судалж, ер нь энэ маш том тооцооллын шинжлэх ухаан юм байна, ингэж сайн дизайнтай бүтээгдэхүүн хөгжүүлэгдэн гарч ирдэг гэдгийг ойлгож авсан.
Эцэг эхийн маань хувьд анх намайг яг ямар юманд сураад, юу хийгээд яваад байгааг ойлгохгүй байсан. Мөн эхэндээ сургалтын төлбөрийн үнийг ч аав ээждээ хэлэхгүй, хэлчихвэл боль гэж хэлэх вий дээ гээд айгаад кк. Одоо бол яг нэг компанид тогтвор суурьшилтай ажиллаж байгаад миний өмнөөс баяртай байгаа байх аа.
Надад хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол Том багш, Ихээ багш 2 маань байсан. Мундаг багш нарын доор хэсэгхэн хугацаанд шавь нь болсондоо маш их талархдаг.
Эцэст нь одоо Pinecone-д элсэхээр сонирхож буй хүмүүст хандаж хэлэхэд өөрийгөө би чадахгүй байх вий гэж битгий санаа зовоорой. Туршилтын ангид нь хэд хоног суралцаад үзээрэй, энэ жижиг туршилт таны амьдралдаа өөрөөрөө бахархах хамгийн том шийдвэр ч болж магадгүй гэж зөвлөмөөр байна. Баярлалаа.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?