Т.Должинсүрэн

Т.Должинсүрэн

Т.Должинсүрэн

Компани:

Компани:

TechPack

TechPack

Албан тушаал:

Албан тушаал:

Developer

Developer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2023

2023

"Технологийн салбарт ажиллахад хэн ч надад тэг ингэ гэхгүй өөрийн санаачилгаар, бүгд дор дороо ажлаа чөлөөтэй гүйцэтгэдэг нь маш их таалагддаг"

"Технологийн салбарт ажиллахад хэн ч надад тэг ингэ гэхгүй өөрийн санаачилгаар, бүгд дор дороо ажлаа чөлөөтэй гүйцэтгэдэг нь маш их таалагддаг"

Би Өмнөговь аймагт төрж өссөн. Ахлах ангидаа хотод математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд шилжиж ирээд математикдаа дуртай болж, багшийнхаа зөвлөснөөр МУИС-д Инженерийн ангид элсэн орсон. 2-р курстээ Электроник Инженерээр сурч эхлэхдээ төгсөөд Оюу Толгойд ажиллана гэсэн зорилготой байсан.

Оюутан байх үед олон зүйл төсөөлснөөс өөр, хичээлээ хийгээд байхад сайн юм сурахгүй байгаагаа анзаараад 1 жилийн завсар аваад өөрийнхөө дуртай зүйлийг олохыг хичээж эхэлсэн ба яг энэ үед Pinecone Academy-ийн үүсгэн байгуулагч Шагай ахын орсон подкастыг сонсоод хөгжүүлэгч болохоор шийдэж эцэг эхтэйгээ ярилцахад энэ салбарын талаар мэдэгдэхүүн маш бага учраас “Өөрөө л сонголтоо хий, аль нь ч байсан дэмжинэ” гэж хэлсэнд нь урам аваад шууд Pinecone-д бүртгүүлсэн.

Анх чадахгүй болов уу? яах бол? гэсэн айдсын хувьд удаан бодож, судалж байгаад сонголтоо хийсэн учраас харьцангуй бага байсан. Намрын элсэлтэд орж чадаагүй хүлээлэгт байхдаа “Чадахгүй зүйл угаасаа гарна тэр үед нь чаддаг болтол нь хийнэ” гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Тэр үед Leap хөтөлбөрт шалгалт аваад тал хүүхдийг нь үлдээдэг байсан учраас шалгалтын үед л нэлээн сандарч байсан даа.

Би Leap хөтөлбөрийг 2023 оны 6 сард төгсөөд наадмын дараа 8 сард ажилд орсон. Багш маань мэдэхгүй юм гарвал өөрөө хайж олж, шийдвэрлэх чадвартай байх чухал гэдгийг маш сайн суулгаж өгсөн болохоор мэдэхгүй зүйлээ хийхээс айхгүй эхлээд судалж үздэг. Технологийн салбарт ажиллахад хэн ч надад тэг ингэ гэхгүй өөрийн санаачилгаар, бүгд дор дороо ажлаа чөлөөтэй гүйцэтгэдэг нь маш их таалагддаг. Цаашдаа яг энэ салбартаа илүү өөрийгөө хөгжүүлж ажиллах зорилготой байна.

Охидод яагаад ч юм багаас нь тогтсон нэг хэвшмэл ойлголт байдаг даа. Эмэгтэй хүүхэд технологийн салбарт тохиромжгүй, эрэгтэйчүүдээс арай муу гээд. Гэхдээ энэ мэргэжлээр ажиллахад хүйс хамаагүй, бүгд л адил сэтгэж чаддаг хүмүүс шүү дээ. Хэн нэгэн танд чи чадахгүй гээд байвал үгэнд нь ороогдолгүй хичээгээд үзээрэй. Эмэгтэй хүн ч гэсэн сайн инженер байж чадна.

Хэрвээ та LEAP хөтөлбөрт элсэхээр шийдсэн байгаа бол цагаа сайн зохицуулаад, багш нараас бүх юмыг хүлээлгүй өөрийгөө бас дайчилбал тэвчээрийн цаана бэлэг гэдэг шиг үр шим нь заавал ирнэ гэж бодож байна. Баярлалаа.

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?