Г.Вандандорж

Г.Вандандорж

Г.Вандандорж

Компани:

Компани:

Erxes

Erxes

Албан тушаал:

Албан тушаал:

UX/UI Designer

UX/UI Designer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2023

2023

Purple Flower
Purple Flower

"UX/UI дизайнераар ажиллахад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх хамгийн гоё байдаг"

"UX/UI дизайнераар ажиллахад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх хамгийн гоё байдаг"

Аймгийнхаа төвд хувиараа график дизайнер хийдэг байсан. Хувиараа юм хийхэд ер нь баригдмал - нэг өрөөнд 10 цаг тасралтгүй суудаг, маш их ачаалалтай ажилладаг. Тэр үед аль болох хувийн амьдралдаа цаг их гаргаад, технологийн компанид зайнаас ажиллах хүсэл сонирхол их байсан ч яг ямар мэргэжлээр ажиллахаа сайн мэддэгүй байсан.

Судалгаа хийж байгаад Pinecone академийн UX/UI дизайны ангийг олоход яг надад тохирох мэргэжил юм шиг санагдаад үндсэн ангид суралцахаар шийдсэн.

Тэр үед гэрийнхэнтэйгээ суралцах тухайгаа ярилцаад үзэхэд өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөө хий дэмий зарлага болгочих вий гэж санаа нь их зовсон болохоор зөвшөөрөөгүй.

Харин одоо бол манай гэрийнхний хандлага эерэг болсон. Би гэр бүлийнхэндээ санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх хэмжээний, гэр бүлийнхнээсээ хамаагүй санхүүгийн боломжтой нь болоод эхэлсэн энэ нь надад өөрөө өөртөө итгэл итгэлийг нэмэгдүүлж байгаа.

Үндсэн ангид суралцаж байхад орон нутгаас хотод ороод ирчихсэн, гэр бүлийнхэн маань хол. Миний цуглуулсан мөнгө сургалтын төлбөрт хүрэхгүй, цагийн ажил хийхээр ядраад хийж байсан төслүүд маань үнэ цэнгүйтэх байсан. Тэгээд “Би нэгэнт сурдгаа сурч байгаа юм чинь би үүндээ бүх зүйл, үнэ цэнээ зориулах ёстой” гэдэг өнцгөөс хараад бас багш нар маань “Чи энэ хүртэл даваад туулчихсан юм чинь эцсийг нь үзэх хэрэгтэй” гэсэн үг надад их нөлөөлж цааш амжилттай суралцах итгэл найдварыг төрүүлсэн.

Надад Pinecone-c өгсөн үнэ цэн гэвэл олон хүрээлэлтэй болсон, хүрээллээ дагаад надад боломж их гарч ирдэг. UX/UI дизайнераар ажиллахад хүмүүс дотор байгаа тэр мэдрэмж, асуудлыг шийдвэрлээд тэрийгээ эргээд харахад хүнд тустай зүйл хийчихсэн байна шүү гээд сэтгэл хангалуун аз жаргалтай мэдрэмж мэдэрдэг.

Нэмж хэлэхэд хэрвээ та үнэхээр хүсэж байгаа бол оролдоод үзээрэй, тэгэхгүй бол харамсдаг. 1,2 жилээр ч юм уу хойшлуулаад дараа нь сурчихна гэвэл цаг хугацаанаас гадна боломж бололцоо хязгаарлагдмал байдаг болохоор хийхийг хүссэн зүйлээ тухайн цаг үед нь хийгээрэй гэж зөвлье.

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?