Би Америкт их сургуульд Software Engineer-ээр сурч байсан. Ковидын үе таараад сургуулиа төгсөж чадалгүй Монголдоо хүрээд ирсэн юм. Ирээд мэргэжлээрээ ажилд орох гээд хэд хэдэн газрууд руу анкетаа өгсөн боловч тэнцээгүй. Тэр дунд одоогийн миний ажиллаж байгаа Хасбанк ч байсан. Тэгээд ер нь өөрийгөө хангалтгүй байгаа юм байна гэж ойлгоод Pinecone-д сурахаар шийдсэн.
Би 2022 оны 9 сард Pinecone-д элсээд 2023 оны зун төгсөөд ажилд орсон. Pinecone-д сурах явцад сайн ур чадвар гэж юу вэ гэдгийг 100% ойлгосон болохоор одоо өөрийнхөө чадварт сэтгэл хангалуун, чадвараараа гологдохооргүй болсон гэж бодож байна.
Pinecone-д намайг илүү практик дээр юм хийлгэж сургасан. Кодтой цэвэр ажиллангаа давхар төслүүд дээр ажиллуулдаг нь маш их нөлөөлсөн. Төгсөх үед хийж байсан төсөл дээр багийнхантайгаа санал нийлэхгүй байх, болимоор санагдах үе зөндөө гарч байсан ч одоо эргээд харахад багаар ажиллаж сурахад угаасаа зайлшгүй байх ёстой үйл явц байсан юм байна лээ.
Software Engineer миний бодлоор хамгийн сонирхолтой мэргэжил. Өөрийнхөө чадварыг харуулаад, үнэ цэнээ батлах юм бол өсөж хөгжих боломж бүрэн нээлттэй. Цагийн хуваарийн хувьд ч уян хатан. Цалингийн хувьд бол анх эхэлж байхад дунджаас дээгүүр эхэлж байсан. Мэдээж туршлагажих тусам цалин өсөөд явна. Хувь хүн нь л өөрөө хичээх юм бол гадаадад Software Engineer-ээр ажиллах бүрэн боломжтой шүү.
Мөн Software Engineer-ээр ажиллахын хамгийн гоё зүйл нь код бичиж, бичсэн код маань бүтээгдэхүүн болж, гаргасан бүтээл маань ажиллаж байгааг харах хамгийн гоё байдаг. Хэрвээ миний дүү ч юм уу хэн нэгэн энэ мэргэжлийг сонгоно гэвэл би 100% дэмжих болно оо.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?