10 жилээсээ л IT инженер болно гэж боддог байсан ч яг юу хийдэг талаар ямар ч ойлголтгүй байсан. ШУТИС-д ороод 2,3-хан долоо хоног болчихсон байх үед Шагай ах орсон подкастыг сонсож таарсан нь их сургуульдаа орчихсон байсан ч шууд сургуулиа орхиод Pinecone-д суралцаж эхлэх шийдвэр гаргахад маш их нөлөөлсөн.
Эхэндээ код бичих гэж юу байдгийг ч мэдэхгүй “Би чадах болов уу? Төгсөөд ажлын байр олдох болов уу?” гэсэн айдас байсан ч эвентд очоод мөн туршилтын ангид суугаад код бичээд үзэхэд нэг л чадах юм шиг санагдаад боломжийн мэдрэмж төрөөд үндсэн ангидаа орж байсан.
Би их сургуулиасаа гараад 2023 оны 10 сард Pinecone-д сурч эхлээд төгсөхөөсөө өмнө буюу 6 сарын дараа монголын технологийн топ 10 компанийн нэг Erxes компанид Software Engineer-ээр ажилд орсон. Анх Pinecone-д суралцах шийдвэрээ гэрийнхэндээ хэлэхэд маш их эргэлзэж хүлээж авч байсан ч саяхан ажилд орчихлоо гэхэд “Ийм хурдан уу, яг орсон нь үнэн юм уу?” гээд мөн л адил гайхсан янзтай хүлээж авсан. Ойрын хугацаанд энэ мэргэжлээрээ илүү их туршлага хуримтлуулж ирээдүйд гадаадын томоохон компаниудад ажиллана гээд зорилгоо тодорхойлчихсон байгаа.
Миний хувьд сургалтын хугацаанд 100% багшаас хамааралтай байх бус өөрөө сониуч байдлаар судалгаа хийж, өөрийн сурах арга барилаа олон, тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгосон. Манай ангийнхан маш олон талын мэдлэгтэй, сонирхолтой, мундаг хүмүүс байсан учраас зөвхөн багш нараас гэлтгүй ангийнхнаасаа ч олон зүйлс сурсан. Бас Амгаа багш, Жавхаа багш 2 маань үнэхээр “cool” яг л найз шиг дотно байж чаддаг байсан учраас одоо шинэ ажилд ороод ангийнхнаа болон багш нарыгаа маш их санаж байгаа шүү.
Эцэст нь хэлэхэд хэрвээ та Pinecone-д сурахаар сонирхож байгаа бол шууд зориглоод үз, алдах юм байхгүй. Технологийн салбарт ажиллах нь өөрөө маш их өсөн дэвжих боломжтой учраас эргэлзэлгүй шууд оролдоод үзээрэй. Өөрийн цаг зав, хичээл зүтгэлийг гаргахад хэн ч байсан чадна гол нь “хичээл зүтгэл” шүү гэж хэлмээр байна. Бүгдэнд нь амжилт!
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?