Манай ангид нэг аймар хөөрхөн охин байдаг байсан байхгүй юу. Тэгээд хажууд нь суга байгаад байж болохгүй болохоор нилээн хичээдэг байсан. Ер нь сайжирсан нь тэрэнтэй холбоотой байх аа.
Анх бол би зүгээр компьютер дээр тоглох дуртай, олон цаг сууж тоглодог байсан болохоор компьютертэй холбоотой ажил хийвэл надад тохирох юм байна гэж бодоод Software Engineer болохоор шийдсэн. Гэхдээ анх надад код бичих мэдлэг ерөөсөө байгаагүй. Уг нь би 10 жилээ төгсөөд их сургуульд ороод 1 жил сурсан ч гэсэн 4 жил бүр аймар урт санагдаад байсан. Тэгээд надад манай хамаатны эгч Pinecone-ийг санал болгоод таалагдаад орж байсан.
Gobi Cashmere-д одоогоор дотоодын болон гадаадын вебсайт хоёулан дээр нь ажиллахын зэрэгцээ Back End, Front End дээр ажилладаг. Хүмүүс Back End, Front End гэхээр сайн ойлгодоггүй. Хэрвээ би нэг ресторанд хоол захиаллаа гэж бодоход Front-оос ийм юм хийх юм байна гэж хараад Back End буюу арын сервисийг тогооч нь хийж байна гэсэн үг юм.
Одоо Software Engineer-ээр ажиллаад 1 жил гаруй хугацаа өнгөрөхөд миний цалин 30 гаруй хувь нэмэгдсэн байгаа. Цаашдаа ч нэмэгдэх боломжтой. Манай компанийн ажиллах орчны хувьд компьютерийн хэрэгслүүдийг маш сайн тоноглож өгдөгийн дээрээс цаанаасаа хоол өгдөг гэх мэтээр хангамж маш сайтай байдаг.
Би өөрөө математикдаа дажгүй байсан ч гэсэн ер нь бол математикдаа сайн байлаа гээд энд ирээд аймар сайн код бичээд байна гэж бодохгүй л байна. Зүгээр л тухайн мөчид энэ асуудлыг ингээд шийдчихвэл тохиромжтой юм байна гээд зөв дэс дараалалтай сэтгэх л хэрэгтэй. Тэр болгоныг эхэндээ шийдэж чадахгүй байсан ч хүмүүсээс сураад өөртөө дадал болгоод байх юм бол сурахад асуудалгүй гэж бодож байна.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?