Г.Сайнжаргал

Г.Сайнжаргал

Г.Сайнжаргал

Компани:

Компани:

ECM Billing Center

ECM Billing Center

Албан тушаал:

Албан тушаал:

Developer

Developer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2024

2024

Yellow Flower
Yellow Flower

“Би малчны хотноос ирээд л шууд код бичсэн хүн дээ”

“Би малчны хотноос ирээд л шууд код бичсэн хүн дээ”

Би Өвөрхангай аймагт төрж өссөн. Тэндээ 10 жилээ төгсөөд хотод орж ирж байсан. Ер нь бол би хониныхоо хотноос дээрээс ирээд л код бичсэн хүн дээ.

Төгсөөд их сургуульд орсон ч гэсэн таалагдаагүй учраас сургуулиа орхичихсон. Мөн нэмээд ар гэрийн асуудал байсан болохоор нэг мөсөн гарсан. Тэгээд 1 жил сургуульд явахгүй байж байгаад Pinecone-д суръя гэж шийдээд орж ирсэн. 

Анх бол би компьютерээ ч асааж чаддаггүй байсан. Манай дүү болохоор Pinecone-ийн HOP хүүхдийн хөтөлбөрт сураад төгсчихсөн байсан болохоор дүүгээрээ яаж компьютер асаадгийг заалгаж билээ. Анхандаа өөрийгөө дутуу үнэлж байсан ч хичээх юм бол ялгаагүй байдаг гэдгийг ойлгосон доо.

Pinecone-д орсон гол шалтгаан гэвэл их сургуульд сурахаар 4 жил сурах гээд байдаг. Дээрээс нь төлбөрөө бодоод үзэхээр 4 жилийн сургалтын төлбөрөөс Pinecone илүү хямд тусаж байсан. Тэгээд ер нь өөрөө энэ талдаа сонирхолтой болохоор дуртай орж байсан юм байна.

Урьд нь би дандаа биеийн хүчний ажил хийж байсан болохоор энэ ажил маань одоо их амар санагддаг. Дээрээс нь байнга өсөж хөгждөг болохоор маш сонирхолтой байдаг. 

Ажиллах орчны хувьд хамт олон маань ч гэсэн эерэг уур амьсгалтай гоё байдаг учраас ажлаа хийхэд хамаагүй урамтай байдаг. 

Анх ороход бүртгэлээсээ хоцроод 1 сар хүлээгээд орж байсан болохоор их хүлээлттэй байсан. Тэгээд ангидаа ороход хүрээлэл маань хамгийн гоё байсан. Анх удаа өөр өөр түвшний хүмүүстэй нэг хүрээлэлд орж үзсэн гэх юм уу. Бодож сэтгэж байгаа, өссөн орчин гэх мэт бүх зүйлс нь өөр болохоор тэр талаасаа надад маш ихээр нөлөөлсөн. 

Дээрээс нь бүх багш нараас юм асуухад нээлттэй байдаг нь хамгийн их тус болж байсан юм. Би өөрөө аягүй дотогшоо хүн л дээ. Харин Pinecone-ийн хүрээлэл намайг илүү нээлттэй болгоход тусалсан болов уу. 

Хэрвээ одоо Pinecone-д сурахаар сонирхож байвал үнэхээр би чадна гэж бодоод зориглоод үзээрэй гэж хэлмээр байна. Өөрөө хичээгээд цаг хугацаагаа зарцуулаад байх юм бол үр дүн нь үнэхээр гайхалтай байх болно шүү.

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?