М.Тэмүүлэн

М.Тэмүүлэн

М.Тэмүүлэн

Компани:

Компани:

Erxes

Erxes

Албан тушаал:

Албан тушаал:

Product Manager

Product Manager

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2023

2023

Yellow Flower
Yellow Flower

"Багш юм заачихсан байхад намайг хэзээ ахиж дэвшүүлэх юм бол гээд суугаад байвал хөгжиж чадахгүй гэж бодож байна"

"Багш юм заачихсан байхад намайг хэзээ ахиж дэвшүүлэх юм бол гээд суугаад байвал хөгжиж чадахгүй гэж бодож байна"

Намайг Тэмүүлэн гэдэг. Би 10 жилд байхдаа хөдөлмөрийн хичээлдээ их дуртай байсан. Нисэх загварын дугуйлангаар хичээллээд тэмцээн уралдаан, олимпиадад улсаа төлөөлөөд явдаг байсан. Улсын аварга цолтой бас Азийн аваргаар 7-р байранд орж байсан гэх мэт нэлээн амжилт гаргаж байсан даа.

Ийм хүүхэд байж байгаад инженер болъё гээд ШУТИС-ийн коосенд Цахилгаан Электроник гэдэг мэргэжлээр сурсан. Энэ мэргэжил нь ерөнхийдөө робокон хийдэг. Тэгж явж байгаад Японд нисэхийн агаарын тээврийн Japan Airlines гэдэг компанид шалгалт өгч тэнцээд явах гэж байхад корона гараад явж чадаагүй.

Тэгээд ер нь цаашдаа өөр чиглэлээр өөрийгөө хөгжүүлье гэж зориод Pinecone-д сурч төгсөөд тэгээд нэг компанид ажилласан. Тэр компаниасаа гараад сарын дараа Erxes-т ороод Software Tester-р ажиллаж байгаад Product талдаа надад илүү тохиромжтой байсан болохоор давхар Product manager-ээр ажиллаж байгаа. Манай компани цагийн уян хатан нөхцөлтэй учраас надад ажлаас гадуур маш их боломж гардаг. Дээрээс нь зайнаас ажилладаг учраас ажлын ачааллын хувьд ч гайгүй байдаг болохоор их сэтгэл хангалуун байгаа. 

Анх Pinecone-д сурах гээд орж байхад надад би чадахгүй байх вий гэсэн айдас байсан уу? гэвэл огтхон ч тийм айдас байгаагүй. Чадна гэж л орж ирсэн. Анх Html, CSS үзэж байгаад Javascript орж байхад жоохон хэцүү байсан. Гэхдээ ерөөсөө шантарч байгаагүй юм байна. 

Өөрөө хүсэл сонирхолтой чармайлттай байвал төгсөөд хаана ч ажилд ороод хүссэн цалингаа авч болдог. Гэхдээ Zangia.mn орчингуутаа энэ Developer чинь аймар өндөр цалинтай байдаг юм байна. Ийм мэргэжилтэй болчихъё гэж бодоод шийдсэн хүмүүс байдаг юм байна лээ. Тийм хүмүүс бол худлаа л байх. 

Үнэхээр өөрөө сонирхдог, компьютерын ард суух дуртай, цаашаа дэлгэрүүлээд судалж чадах хүнд тохиромжтой гэж байх. Тэрнээс бол зүгээр бэлэн хоол хүлээгээд багш юм заачихсан байхад намайг хэзээ ахиж дэвшүүлэх юм бол гээд суугаад байвал хөгжиж чадахгүй гэж бодож байна.  

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?