О.Сэд-Эрдэнэ

О.Сэд-Эрдэнэ

О.Сэд-Эрдэнэ

Компани:

Компани:

Metacog Metrics

Metacog Metrics

Албан тушаал:

Албан тушаал:

Developer

Developer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2023

2023

Yellow Flower
Yellow Flower

"Хүмүүс Software инженер мэргэжлийг сонирхдоггүйн шалтгаан гэвэл заавал гоц ухаантай хүн л энийг чадна гэж боддогтоо байдаг байх."

"Хүмүүс Software инженер мэргэжлийг сонирхдоггүйн шалтгаан гэвэл заавал гоц ухаантай хүн л энийг чадна гэж боддогтоо байдаг байх."

Намайг Сэд-Эрдэнэ гэдэг. Би 19 настай. Бага байхад өвөө эмээ маань компьютер авч өгөөд ахтайгаа бараг өдөржингөө л хойно нь суугаад тоглодог байсан. Том болоод мэргэжлээ сонгох гээд миний хамгийн сайн чаддаг юм юу вэ? гэж бодохоор компьютер дээр юм хийх байсан. 

Тэгээд 10-р ангид ороод мэдээлэл зүйн сонгонд орох гэсэн 10 хүүхэд бүрдвэл тэр сонгон эхэлнэ гэж байсан. Гэхдээ ер нь 10 жилд энэ мэргэжлийг сонирхдог хүүхдүүд бага байдаг болохоор хүүхдүүд нь бүрдээгүй. Хүмүүс сонирхдоггүйн шалтгаан гэвэл заавал гоц ухаантай хүн л энийг чадна гэж боддогтоо байдаг байх. 

Сонгоны маань хүүхдүүд бүрдээгүй болохоор сургуулиасаа гараад коллежид “Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан” гээд мэргэжлээр сураад төгссөн. Төгссөнийхөө дараа цаашдаа ажиллах уу? эсвэл сурах уу? гээд эргэлзэж байхад манай эгч Pinecone-г санал болгоод эхний удаа орох гэж байгаад бүтэлгүйтээд 6 сарын дараа орж байсан. 

Одоо Pinecone-г төгсөөд Metacog компанид ажиллаж байгаа. Ажиллах орчны хувьд гэх юм бол үнэхээр гоё байдаг. Ажлын маань ах нар намайг хүүхэд гэж харалгүй яг л хамт ажиллаж байгаа ажилтан маань гэдэг талаасаа нээлттэй, эелдэг харьцдаг учраас өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг. Ирээдүйд ер нь AI салбар луу орохоор сонирхож байгаа. 

Хамгийн анхны цалингаа авахад бол үнэхээр гоё байсан. Дуртай юмнуудаа авч идээд л. Эхний сарынхаа мөнгийг хадгалж чадаагүй. Дараагийн сараасаа харин хадгалж эхэлсэн. 

Эхэндээ Leap хөтөлбөрт орно гэхэд аав, ээж маань дэмжиж байсан ч төлбөр дээр бага зэрэг асуудалтай байсан. Тэгээд аав маань хичээсээр байгаад төлбөрийн асуудал шийдэж өгсөн дөө.

Одоо мөнгөө цуглуулж байгаад аавыгаа нэг бүтэн биеийн үзлэгт оруулна даа. Тэгээд аль болох ааваас мөнгө асуухгүй биеэ даагаад ачаа болохгүй явна гэж бодож байгаа.

Энэ хүртэл ирэхэд тусалж дэмжсэн аавдаа үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.

Бас энэ хүртэл зааж зөвлөж, ирсэн Тэмүүлэн багшдаа бас бусад багш нартаа маш их талархдаг. Ойлгохгүй юм гарлаа гэхэд шууд ирээд заагаад өгдөг, юм асуухад үргэлж нээлттэй байдаг. Дээрээс нь манай ангийнхан үнэхээр гоё уур амьсгалтай, сурах орчин ч үнэхээр гоё байсан.

Анх Pinecone-д ороход төгсөөд ажилд орохгүй байх вий гэж их айж байсан. Өөр нэг айдас гэвэл зөндөө мундаг хүмүүстэй хамт сурна гэж бодоод сандарч байсан. Харин одоо Leap хөтөлбөрт сурах гэж байгаа эсвэл сурч байгаа бол битгий шантраарай гэж хэлмээр байна. Өөрийнхөө дуртай зүйлийг сайн бодож байгаад би чадах болов уу? гэж бодохоос илүү би үнэхээр дуртай юу? гэдгээ сайн бодоорой гэж хэлмээр байна. 

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?