Би Солонгост сурангаа ажилладаг байж байгаад Монголд ирж байсан. Мэдээж сурангаа ажиллана гэдэг маш хэцүү. Тэгээд Монголд ирээд Pinecone-с өөр нэг академид Software Engineer болохоор сурч байхад UX дизайны хэдэн хичээл орж байсан. Тэгэхэд надад дизайн илүү тохирох юм байна гэж шийдээд ангийнхаа 2 залуутай нөгөө сургалтаа хаяад нэг компанид цалингүй 6,7 сар дадлага хийсэн.
Тэрний дараа илүү академик чадвараа сайжруулъя, багш нараар заалгуулъя гээд Pinecone-д орж байсан. Орж ирээд онолын мэдлэг ихтэй болсноос гадна Figma дээр ч мэдэхгүй зүйлээ маш их сурсан. Pinecone-д сураад UX/UI дизайнер хүн ямар байдаг, юу хийж чадахыг хамгийн ихээр ойлгосон.
UX/UI дизайнер цалингийн хувьд туршлагажих тусам өсдөг болохоор Software Engineer-ээс дутах юмгүй байдаг. Мөн цалингаас өөр энэ мэргэжлийг үнэ цэнтэй болгодог зүйл нь хийсэн зүйл маань хүнд ашиглагддаг учраас өөрийн бүтээсэн зүйлийг хүн ашиглаж байгааг харах байдаг. Яг бүгдийг эхнээс нь шинэ санаа гаргаад, судалгаа хийж төлөвлөж хийдэг болохоор маш сонирхолтой ажил. Цаашдаа аль аль талдаа ажиллаж үзээд, илүү туршлагажаад өөрийн сурсан мэдсэнээ бусдад зааж үзэхийг хүсдэг.
Хүмүүс өөрсдөө бие даагаад код бичих эсвэл UI/UX дизайныг сурчихна гэж бодоод байдаг. Тийм байдлаар сурч болох хэдий ч маш их хугацаа шаардагддаг. Харин багшаар заалгаснаар тэр хугацааг илүү хэмнэдэг. Ойлгоход ихээхэн цаг хугацаа зарцуулах байсан зүйлийг туршлагатай багш нараар заалгадаг болохоор том давуу тал болдог гэж бодож байна.
Хувцсыг өмсөж үзэж байж л өөрт зохих эсэхийг мэддэг шиг эхлээд энэ мэргэжил үнэхээр танд тохирох уу? гэдгийг туршаад үзэх хэрэгтэй гэж бодож байна. Зүгээр сууж эргэлзэж байснаас илүү оролдоод үзэх хэрэгтэй. Би өөрөө Солонгост байхад өөрийн хүсээгүй ажлаа маш их хийдэг байсан. Харин UX/UI дизайнер болсноор өөрийн дуртай ажлаа хийж амьдрах нь ямар үнэ цэнтэй гэдгийг ойлгосон.
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?