Н.Ганзориг

Н.Ганзориг

Н.Ганзориг

Компани:

Компани:

QPay

QPay

Албан тушаал:

Албан тушаал:

Developer

Developer

Төгссөн огноо:

Төгссөн огноо:

2023

2023

Yellow Flower
Yellow Flower

"Хүмүүс 30 хүрчихээр одоо боломж байхгүй гэж бодоод байдаг"

"Хүмүүс 30 хүрчихээр одоо боломж байхгүй гэж бодоод байдаг"

Би 2010 онд Геологи хайгуулын мэргэжлээр төгсөөд 12 жил мэргэжлээрээ ажиллаж байгаад 2022 онд мэргэжлээ солих шийдвэр гаргасан юм. 10 жилийн турш гэрээсээ хол дандаа ээлжээр ажилладаг болохоор гэр бүл хүүхдүүдтэйгээ ойр байж чадахгүй хэцүү байсан. Тэгээд мэргэжлээ солихоор судалж байгаад Software Engineer болъё гээд Pinecone-д орж байсан.

Одоо би 36 настай, Qpay компанид Software Engineer -ээр ажилладаг. Хүмүүс 30 хүрчихээр одоо боломж байхгүй гэж бодоод байдаг. Яг үнэндээ тэгж өөрийгөө хязгаарлахгүйгээр xичээвэл боломж байгаа.

Миний хувьд анх ажлын байран дээр гараад 20-иод насны залуучуудтай өрсөлдөнө гэхээр яах бол гэх мэт санаа зовнилууд их байсан ч хичээгээд ангидаа гайгүй болоод ирэхэд ажлын байран дээр гараад алзахгүй байх аа гэсэн итгэл төрж эхэлсэн.
Эхэндээ код, программ гэх мэт зүйл яаж ажилладаг гээд юу ч мэдэхгүй учраас ойлгохгүй юм зөндөө гардгийн хэрээр шантрах үе ч байдаг. Яг үнэндээ анхнаасаа тэгж өөрийгөө хязгаарлахгүйгээр xичээвэл боломж үнэхээр байдаг шүү.

Би мэргэжлээ сольсноор хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, орой тарахад нь аваад илүү их цаг гаргах болсон. Байнга цуг байгаад ирэхээр аав аа, аав аа гээд илүү дотно болж байгаа. Мэдээж дутуу байсан аавын орон зай нь нөхөгдөөд хүмүүжилд нь ч сайнаар нөлөөлж байгаа гэж бодож байна.

LEAP хөтөлбөрийг төгсөөд 6 сард ажил ороод 3 сарын дараа өөрийн хариуцсан ажлаа дуусгахад сайн үнэлэгдсэн учраас цалингаа нэмүүлээд, үндсэн ажилтан болсон. Цоо шинэ салбар луу ороод дээрээс нь дөнгөж төгсөөд жил хүрэхгүй хугацаанд боломжийн цалин авч байгаадаа маш их сэтгэл хангалуун байгаа. Миний хувьд энэ салбарт хүн өөрөө хурдтай ажиллаж чадвал өсөн дэвжихэд тийм ч олон жил шаардлагагүй гэж бодож байна.

Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер

Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?