Хүмүүс UI/UX дизайнерууд Software Engineer-үүдээс арай бага цалинтай, нэр хүнд багатай гэж бодоод байдаг Гэхдээ, үнэн хэрэгтээ, хэрэв хүн ур чадвараа хөгжүүлж чадвал энэ ялгаа бодит байдал дээр мэдэгдэхүйц багасдаг. Ур чадвартай UX дизайнерын хувьд карьерын хувьд цалингийн өсөлт нь яг л Software Engineer-ийнх шиг хурдацтай байдаг.
UI/UX дизайнер болж ажиллах нь миний амьдралыг олон талаараа өөрчилсөн. Өмнө нь би ганцаараа цагаа төлөвлөж, өөрөө өөрийгөө удирдан ажиллаж байсан бол одоо багийн орчинд бусадтай хамтран ажиллаж, шинэ ур чадваруудыг эзэмшиж байгаа. Энэ нь надад илүү бүтээлч байж, хүмүүстэй хамтарч ажиллах, харилцаа холбоогоо хөгжүүлэх том боломж болж чадсан.
UI/UX дизайнерууд бол хэрэглэгчийн үүднээс бодож, хамгийн анхны төлөвлөлтөөс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүрэх хүртэл бүх процессыг нарийн төлөвлөдөг хүмүүс. Бидний ажил бол технологи, хүн хоёрыг холбох "орчуулагч" шиг үүрэгтэй гэж хэлж болно. Түүнчлэн, UX дизайны нэг онцлог нь олон ажлыг богино хугацаанд гүйцэтгэдэг тул олон зүйл бүтээсэн мэт мэдрэмжийг байнга авч урам зоригтой ажиллахад нөлөөлдөг.
Анх Pinecone Academy-д элсэхдээ эхэндээ маш их эргэлзэж байсан. "8 сарын дотор би үнэхээр сурч чадах болов уу?" гэсэн асуулт миний дотор байнга эргэлддэг байсан даа. Гэхдээ энэ эргэлзээ маань удалгүй арилсан. Төгссөний дараа анхны ажилд ороод өөрийн хийсэн ажлуудаа Software Engineer ах нартаа үзүүлэхэд "Танай багш нар нэлээн туршлагатай юм байна" гэж үнэлсэн. Энэ үгс надад маш их урам өгч, зөв сургалтаа сонгож, амжилттай суралцаж төгссөнөө ойлгосон нь хамгийн сайхан мэдрэмж байсан шүү.
Миний хувьд зөвхөн дизайн сурах биш, Soft skill буюу хувь хүний ур чадвараа ч давхар хөгжүүлэх нь чухал байсан. Бид 7 хоног бүр сэтгэл зүйгээ хөөрхөн банхрын дүр ашиглан илэрхийлдэг байсан. Энэ арга нь зөвхөн би өөрийнхөө мэдрэмжийг ойлгохоос гадна бусад хүмүүсийн мэдрэмжийг мэдэрч, хамтын ажиллагааны чадвараа дээшлүүлэхэд маш их тус болсон.
Эцэст нь энэ бүх хугацаанд намайг хөтөлж, чиглүүлсэн багш нартаа, үргэлж миний ард байсан гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Мөн суралцах хугацаанд гайхалтай дурсамжуудыг бүтээсэн ангийнхандаа ч бас баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдэд нь амжилт хүсье!
Дэлхийд үнэлэгдэх Монгол инженер
Бидний нэг болж түүх бүтээхэд бэлэн үү?